Үйлчилгээ

танд

САНАЛ БОЛГОЖ БАЙНА

365/24 ЦАГИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ

Мэргэшсэн чадварлаг харуул хамгаалалтын ажилтнууд үйлчлүүлэгч байгууллагын болон объектын дотор болон гаднах орчны аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх, авто зогсоолын хяналт шалгалтыг стандартын дагуу 24 цагийн турш найдвартай хамгаалан ажиллаж байна.

ТЕЛЕХЯНАЛТ, ДОХИОЛЛЫН 365/24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчлүүлэгч байгууллагуудад тохиолдож болзошгүй аюулгүй байдлын зөрчил болон эрсдэлийг илрүүлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт техник, технологи болох ССTV хяналтын систем, дохиоллын систем, тоон радио станц, байршил тогтоогч төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж, телехяналтын үйлчилгээг үзүүлж байна.

МӨНГӨН ЗӨӨВӨР, ЧУХАЛ АЧАА ТЭЭШ-ИЙН ХҮРГЭЛТИЙН ХАМГААЛАЛТ

Мөнгөн зөөврийн болон чухал ачаа тээшний тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг мэргэжлийн төвшинд зохион байгуулж, үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг захиалгат газар нь найдвартай шуурхай хүргэх үйлчилгээг үзүүлдэг.

АВТО ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчлүүлэгчдийнхээ автомашины үйлчилгээний бэлэн аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор засвар үйлчилгээ, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулж, тээврийн болон жолоочийн хариуцлагыг даатгалд бүрэн хамруулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг.

ХУВИЙН БИЕ ХАМГААЛАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бие хамгаалагчийн чиглэлээр бэлтгэгдсэн чадварлаг мэргэжлийн хувийн бие хамгаалагчид үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй халдлага, аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хувийн болон албаны нууцлалыг чандлан хадгалах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Харилцагч байгууллага болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, шүүхийн шатанд төлөөлөх,учирсан хохирол, авлагыг барагдуулах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна.